Project

“ОЙРАД ТҮМЭН” ЯЗГУУР УРЛАГИЙН ОУ-ЫН НААДАМ 2015

2015 оны 08 сарын 03-ны өдөр “Ойрад түмэн “ язгуур урлагийн ОУ-ын наадмын төлөөлөгчид уламжлал ёсоор товлосон өдрөө Увс аймгийн Түргэн сумын Хиргэнэ буюу “Онцын Тасархай” ХХК-ийн “Оршин Тогтнохуй” жуулчны баазад хуран чуулж, 4,5-ны өдрүүдэд наадмынхаа үйл ажиллагааг өргөн дэлгэр зохион байгуулав. Наадамд ШУӨЗО-ны Баянгол аймаг, ОХУ-ын ХБНУ-аас төлөөлөгчид болон МУ-ын Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн ардын авъяастнууд, өв тээгчидийн нийт 500 гаруй оролцогчид өв соёл язгуур урлагийнхаа баялаг урын сангаас дээжлэн хүргэснээс Ойрадын алдарт бийч, Монгол улсын урлагын гавьат зүтгэлтэн, МУАЖ Р.Самжид, Ойрадын алдарт бийч бийч МУСТА , алтан гадаст одонт Ү.Зинаамидэр, МУГЖ Ханхөхий нутгын нэрт дуучин М.Жаргал нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн, бийч А.Чулуун, алдарт бийч Пүрэв агсаны хүү Сэмбэдорж, МУГЖ хөөмийч, ерөөлч магтаалч Э.Тойвгоо МУГЖ дуучин ерөөлч магтаалч Ч,Загиржав. Монгол улсын улсын тэргүүний ардын авьяастан икэлч Л.Цэзэн, Захчины икэлч, соёлын тэргүүний ажилтан Г.Хонгороо, дөрвөдийн уртын дууч Ш.Аюуш, То.Намсрай, Со. Намсрай, Го,Намсрай, Х.Ганбат, баруун монголын нэрт туульч Төрийн соёрхолт Б.Авирмэдийн ач хүү Н.Дамдиндорж, залуу туульч И.Төгсөө, Халимагийн БНУ-ын ардын дуу хөгжмийн “Ерөөл” хамтлаг, жангарч хөөмийч Басанга Данзан, ШУӨЗО-ны Баянгол аймгийн жангарч ерөөлч Мандал, Ерөөлч магтаалч Соёлоо, Бүх хятадын ардын урлагын наадмын Алтан дөрөө шагналт дуучин Үзмээ, залуу дуучин Дэлгэр, ахмад уртын дуучин Ренчиараа, ерөөлч Я.Сайнбилэг, магтаалч хөөмийч А.Лхагва зэрэг олон ястан ойрад түмний бүхий л төлөөлөлийн шилдэг өв тээгчид үе дамжин хадгалж ирсэн урлаг соёл, язгуур өв уламжлалаасаа дэлгэн барьж таниулан сурталчилсан юм. Энэ жилийн наадмын хүрээнд Жангар судлалын эрдэм шинжилгээний 3-р бага хурлыг Увс аймгийн Улаангом хот, Түргэн сумын Үүрэг нуур, Хиргэнэ гэсэн гурван газар өртөөлөн зохион байгуулж, Орос, Монгол, Хятад гурван улсын 35 эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавьж харилцан санал дүгнэлтээ солилцсон нь Ойрад судлалын асуудлын олон зүйл дээр ололтыг дагуулсан үр дүнтэй үйл хэрэг болсон бөгөөд чухамдаа ”Ойрад түмэн” язгуур урлагийн ОУ-ын наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, ач холбогдлоор дүүрэн байгааг харуулж чадлаа. Ийнхүү ДӨРВӨН ТАЛДАА САНТАЙ ДӨРВӨД ДАЛАЙ ХААНЫ НУТАГТ хүчит бөхчүүдээ барилдуулж, хүлэг морьдоо уралдуулж, хөвчит нумаа эвшээлгэж, хууртай дуутай Ойрад түмэн хувьтай сайхан наадав. Хэвлэл мэдээллийн олон байгууллагууд оролцсоноос SCH, MBC телевизүүд мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан наадмын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр тусган олон нийтэд хүргэж мөн аялал жуулчлал боловсролын яамнаас соёлын өв, дурсамж гэрчилгээг дурсгаж биднийг дэмжиж буй нь таалууштай. . Хойтон жилийн хонин сарын хотол баясгалант учрал төгс өдрүүдэд уламжлалт наадмын 10 жилийн ой тохионо.