Project

2015 оны Монгол туургатны “Ойрад Түмэн” язгуур урлагийн наадамын урилга

Монгол туургатныхаа мартагдсан, мартагдаж буй өв соёл, урлагийг язгуур утгаар нь сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг наадам нь Ойрад түмний олон зуун жилийн туршид хадгалж, хамгаалж ирсэн хөөмий, бий биилэг, морин хуур, икэлийн татлага, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлагийн төрлүүдийг язгуур утгаар нь хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэгдсэн соёлын томоохон үйл ажиллагаа юм. Наадмын зорилго: Ойрад түмний олон зуун жилийн туршид хадгалаж хамгаалж ирсэн хөөмий бий бийлэг, икэл, морин хуурын татлага, товшуур,тууль, хайлах зэрэг язгуур урлагын төрлүүдийг язгуур утгаар нь сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой. Наадам болох газар: Увс аймгийн Түргэн сумд байрлах “Онцын Тасархай” ХХКомпаний  “Оршин Тогтнохуй” жуулчны баазын дэргэд жил бүрийн 8 сарын 4-нд зохион 2006 – одоог хүртэл 2015 онд  9 дэхь удаагаа зохион байгуулж байна. Ерөнхий зохион байгуулагч:          “Онцын тасархай” ХХК ,  “Ойрад түмэн” ТББ Хамтран зохион байгуулагч:  “Онцын тасархай” ХХК Увс аймаг Түргэн сум, Хиргэнэ, ОТ Тур аялал жуулчлалын бааз, МВС телевиз, Ойрад Театр Увс аймаг, Ивээн тэтгэгчид: Ойрад түмэн ТББ, Онцын тасархай ХХК, MBC-TV,  Натур Тур ХХК, МАЖХ.

Ойрад түмэн 2015 олон улсын язгуур урлагийн

наадмын хөтөлбөр

2015 оны 8 сарын 3 Зочид төлөлөгчдийг хүлээн авна.

  1. ОХУ-ын Халимаг, Тува улсын төлөөлөгчдийн Хандгайтын боомт дээрээс угтаж авна
  2. БНХАУ-ын Шинжаан Уйгурын ӨЗО төлөөлөгчдийн Ховд аймаг Булган сум Ярантын боомтоос тосож авах /8 сарын 2/
  3. Улаанбаатар хот, Буриадаас ирэх төлөөлөгчдийг Дэглий цагаан нисэх буудал дээрээс тосож авах
  4. Бусад аймаг сумдаас ирэх төлөөлөгчдийг бааз дээр хүлээн авч байрлуулах

21.00 цагаас Наадамд зориулсан “Ойрад түмний гал тахих ёслол” тусгай  хөтөлбөрөөр

2015 оны 8 сарын 4
09.00 цаг          “Ойрад түмэн” язгуур урлагийн олон улсын их наадамын нээлтийн ажиллагаа /Тусгай хөтөлбөрөөр/
10.00 цаг          Язгуур урлагийн наадамын 1-р шатны шалгаруулалт /Ут дуу, бий биелэгээ, хөөмий, цуур, ерөөл магтаал, тууль, икэл, морин хуур/
16.00 цаг         Морьтой хос шалгаруулах тэмцээн Үндэсний хувцас шалгаруулах тэмцээн Малиа тавих тэмцээн
17.00 цаг         Язгуур урлагийн наадамын 2-р шатны шалгаруулалт
21.00 цаг         Язгуур урлагийн наадамд зориулсан үдшийн цэнгүүн Галын наадам    

2015 оны 8-р сарын 5
9.00 цаг           Хурдан морьдын бүртгэл
10.00 цаг         Хүчит бөхийн барилдааны 1,2,3-ын даваа 1
2.00 цаг         Хурдан даага, их нас, азарга,  соёолон морины уралдаан – Эмээл хазааргүй морь булигуулах тэмцээн
15.00 цаг         Урианхай сурын харвааны үзүүлэх тоглолт
16.00 цаг         Язгуур урлагийн наадамын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол
17.00 цаг         Хурдан морины шагнал гардуулна
18.00 цаг         Хүчит бөхийн барилдааны 4,5,6-ын даваа
19.00 цаг         Шагнал гардуулах ёслол Наадмын хаалтын ажиллагаа

2015 оны 8-р сарын 6
Батлан хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “Уран бугуйлчидын улсын уралдаан” болно.

Leave a Reply