Project

Заяа бандидын шармал хөргийг…

2014 оны 2 сарын 12 өдөр Монголын их соён гэгээрүүлэгч Ойрдын Рабжамба Зая Бандида Намхайжамцын Балбад цутгуулсан шармал хөрөг, түүний хурган дотортой баншуу малгай, тод үсгийн «Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой», намтарчилсан тууж «Сарны гэрэл», «Хутагт үл ялагдагч Цагаан шүхэрт» судрууд зэрэг соёлын хосгүй үнэт өвийн нандин шүтээний зүйлсийг Хэл бичгийн ухааны доктор, профессор Ж.Цолоо гуай Богд хааны ордон музейд өргөн барьж үүрд хадгалуулан нийтийн хүртээл болгохоор бэлэглэлээ. Уг ёслолын ажилгаанд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Ойрадын Рабжамба Заяа Бандида Намхайжамцын Балбад цутгуулсан шармал хөрөг Ойрадын Рабжамба Заяа Бандида Намхайжамцын Хурган дотортой Баншуу малгай
Leave a Reply