“Онцын тасархай” ХХК зохион байгуулж байгаа Ойрад түмэнОлон улсын язгуур урлагийн их наадам нь Монгол туургатаны язгуур өв соёл, зан заншил, хэл аялгуу, ахуйн соёл, бий биелгээ, дуу хуур, икэл татлага, хөөмий, цуур, тууль, магтаал зэрэг биет ба биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх, сурталчлах, өв соёлоосоо харилцан суралцах, Өвөг дээдсийн нутагаар аялалын шинэ урсгал маршрутыг бий болгох баруун бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх соёлын томоохон үйл ажиллагаа юм.

Тус наадам 2006 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд энэ онд 11 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Наадамд Монгол орны өнцөг булан бүрт суугаа ардын авьяастнуудаас гадна хилийн чандад суугаа монголчууд ОХУ-ын Халимаг, Тува, Горный Алтай, БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО, Өвөр Монгол, Дээд монголчуудын ардын авьяастнууд, эрдэмтэн, судлаачид, жуулчид оролцдог.

Энэхүү наадамын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Хүндэтгэсэн

“Онцын тасархай” ХХК захирал, “Ойрад Түмэн” ТББ -ын тэргүүн Ж.Батсүх